Хамгийн тансаг явуулын гэр

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Уншигч та бүхэндээ ”Elemment Palazzo” хэмээх гэр автобусыг танилцуулж байна. Энэхүү автобусыг ”Marchi Mobile” компани бүтээсэн бөгөөд компанийн мэдэгдсэнээр уг гэр автобус нь 2 сая фунт стерлингийн үнэтэйгээр удахгүй Дубай хотод худалдаанд гарах гэж буй аж. Компанийн төлөөлөгч ярихдаа “Бид Арабын баячуудын хэрэгцээнд зориулж гэр автобусыг үйлдвэрлэсэн. Ингэхдээ өнгө, загварын хувьд өөр сонголттой. Бизнесийн түншүүд аялал, зугаалгаар явахад илүү тухтай байх болно” гэжээ. Түүний ярьснаар ”Elemment Palazzo”-ийн зарим хэсгийн оруулгыг алтаар бүрсэн байна. Мөн гал тогоо, унтлагын өрөө, тохь тухтай тансаг савхин суудал болон 40 инчийн зурагттай. ”Elemment Palazzo” нь ”Marchi Mobile”-ийн үйлдвэрлэдэг ”Elemment” цувралын хамгийн шилдэг загвар болсон гэж компанийн төлөөлөгч онцолжээ.

Г.БИЛЭГ













NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж