Монголын баг эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд оролцож байгаагаас тэмцээний эхний өдөр Монголын гурван бөх дэвжээнд гарснаас эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Гантуяа мөнгөн медаль хүртлээ. Э.Гантуяагийн жинд есөн бөх зодоглосноос нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Веон Жн Квоныг 6:0, 0:0, улмаар Казахстаны Аяулым Касымоваг 2:0, 5:0-оор ялснаар мөнгөн медалийн болзол хангажээ. Азийн аваргын төлөө Киргизийн бөх Айсулу Тюнебековад 0:6, 0:2-оор дийлдсэн байна. Гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор “Замчин” спорт клубт бэлтгэл сургуулилалтаа хийдэг Э.Гантуяагийн хувьд өнгөрсөн жил Ази тивийн өсвөр үеийн АШТ-ээс 56 кг-д хүрэл медаль хүртэж байжээ.
Мөн бусад хоёр бөхийн тухайд эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Мөнхцэцэг наймдугаар, 51 кг-д Б.Мөнхтуяа долдугаар байрыг эзэлсэн байна.
Өнөөдөр эмэгтэй 48, 55, 63, 72 кг, эрэгтэй 50, 120 кг-ийн жингийн барилдаан болно.