Технологийн тусгай дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Технологийн тусгай дугаар хэвлэгдлээ

The Mongolian Mining Journal-ийн тусгай дугаар уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн сэдвийг цогцоор нь хөндлөө. Уул уурхайн сэдэв эдүгээ “ухах, зөөх”-өөс хальж, шинэ үеийн шилдэг технологиудын өрсөлдөөн эхэлж байна.

Монголын хамгийн том уурхайдын үйл ажиллагаанд ямар технологи хэрэглэдэг, ойрын жилүүдэд ямар шинэчлэл хийгдэх тухай газар дээрээс нь хийсэн сурвалжлагыг  эрхэм уншигч Та толилноуу.

“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин”-ийн хэрэглэж буй технологи, ирэх долоо хоногт баяжмалаа экспортлох Оюутолгой ордын Баяжуулах үйлдвэр ямар зарчмаар ажиллах, усны хэрэгцээгээ хэрхэн хангах тухай ярилцлага нь өмнө хэвлэлд гарч байгаагүй нарийвчилсан сэдвийг хөнджээ.

Монголын эрдэмтэд бүр социализмын үеэс судалж ирсэн хүрэн нүүрс шингэрүүлэх технологи хэрэгжих мөч ойрхон иржээ. Ихээхэн хөрөнгө оруулалт шаардах уг үйлдвэрлэлийг Монголын тэргүүлэх компаниуд эхлэхэд бэлэн болж, судалгаа шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэл нь хэдийнэ гарсан байна. Хүрэн нүүрсний бэлэн нөөцөө ашиглан, шатахууны хомсдолоос гарах бодитой боломжийг эдгээр төсөл олгоно. Бизнесийнхний олон жилийн хөдөлмөрийг төр, засгаас бодлогын хувьд тодорхой дэмжих цаг ирснийг мэргэжилтнүүд өгүүлэв.

Германы уул уурхай, дэд бүтцийн технологийн шилдэг компаниуд Улаанбаатарт энэ өдрүүдэд цуглаад байна. Уул уурхай, зам барилгын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай олон үйлчилгээг эдгээр компани санал болгоно. Нийслэлд хоёр дахь жилдээ нээгдэх гэж буй Future Mongolia арга хэмжээний үеэр уншигч Та эдгээр компанитай танилцаарай. Манай уул уурхайн салбарт санал болгож буй технологиудынх  нь талаар The Mongolian Mining Journal дэлгэрэнгүй нийтлэв.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж