Д.Зоригт: Тавантолгой орд 100 хувь төрийн мэдэлд байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Тавантолгой орд 100 хувь төрийн мэдэлд байна

УИХ дахь МАХН-ын бүлгээс хийсэн Тавантолгой ордыг ашиглах тухай мэдээлэлд Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт байлцлаа. Тэрбээр “Тавантолгой орд бол 100 хувь төрийн мэдэлд байна. Ордыг хоёр хувилбараар ашиглахаар Засгийн газар төслийг боловсруулсан. Нэгэн дээр нь “Эрдэнэс МГЛ“ компани 100 хувь үлдэж, өөрөө үйл ажиллагаа явуулна. Нөгөөхийг нь төрийн мэдэлд 100 хувь авч үлдээд сонгон шалгаруулалтаар гадаад, дотоодын оператор компаниудыг оролцуулна.  Лицензит талбай нь 100 хувь төрийн мэдэлд байх учраас гадныханд зарах юм уу, барьцаалах асуудал байхгүй.

Хоёр дахь асуудал нь Тавантолгой ордыг ашиглаж эхэлснээр нийт 2.7 сая иргэндээ эрх тэгш байдлаар хувьцаа олгоно. Аль нэг хэсэг бүлэг хүмүүст давуу эрх олгохгүйгээр Хүний хөгжлийн сангийн тухай хуульд заасан тодорхой заалтын дагуу хувьцааг олгоно . Дээрээс нь Ашигт малтмалын тухай хуульд заасан заалтын дагуу  тодорхой хэсэг хувьцааг арилжаална. Ингэхдээ Монгол Улсад бүртгэлтэй бүх аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшигч болж, энэ бүх үйл ажиллагаанд оролцоно” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж