
Анхилам үнэрт оюун билгийн хий бясалгал болон “Агаарт хэмнэл” аэробик дасгал зэргийг бямба гариг бүр үнэ төлбөргүйгээр зааж сургах, бүх нийтээрээ хийн дасгал хийж эрүүлжих уриалгыг “Голден Жим” фитнес клубээс гаргасан байна. Өнөөдөр 09:00-10:00 цагийн хооронд Тусгаар тогтнолын ордны урд талын цэцэрлэгт "Амьдралыг тэтгэгч өглөөний хийн дасгал"-ын анхны хичээл явагджээ. Энэхүү хичээл нь үнэ төлбөргүй бөгөөд нийтийн сайн сайхан, эрүүл мэндийн төлөөх зорилгыг өмнөө тавина гэж зохион байгуулагчид хэлж байна. Хичээл сургалт энэ зунжин үргэлжлэх ажээ. Бямба гараг бүрийн өглөө болох хийн дасгалыг дүүрэг бүрийн Эрүүл мэндийн нэгдлүүдийн нэрэмжит болгож, цар хүрээг нь өргөжүүлэх гэнэ.
Д.ЦЭЦ