Ч.Улаан гишүүн гурван хүүхдийн амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Ч.Улаан гишүүн гурван хүүхдийн амь аварчээ

Олон улсын хүүхдийн эрхийн өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр УИХ-ын эрхэм гишүүн Ч.Улаан усанд живж байсан гурван хүүхдийн амийг аварчээ. Тэр өдөр гишүүн гэр бүлийнхнийхээ хамт Ерөө голын хөвөөнд амарч байсан аж. Гэтэл хүүхэд живлээ гэсэн шуугиан дэгдэж, гишүүн Ч.Улаан голын ус руу орж хоёр хүүхдийг гаргаж иржээ. Гэтэл цаана нь дахин нэг хүүхэд байсан  аж. Түүнийг буцаж орон гаргаж ирж гурван хүүхдийг уснаас аварчээ. Тэд нэг айлын, 16-18 насны хүүхдүүд байжээ.
Дашрамд дуулгахад эрхэм гишүүн Ч.Улаан Монголын усан спортын холбооны ерөнхийлөгч, тэшүүрийн спортоор ч хичээллэдэг юм байна.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж