Туул, Сэлбэ, Дунд голын дагуу 18 байршилд 120 га газарт байгуулагдах амралтын бүсийг Залуучуудын чөлөөт, Гэр бүлийн амрах, Наран шарлагын, Бага насны хүүхдийн зэрэг дөрвөн хэсэг байгуулж, тохижуулахаар төлөвлөжээ. Хэсэг тус бүрд худалдаа үйлчилгээний цэгүүд байгуулах бөгөөд архи согтууруулах ундаа худалдаалахгүй юм байна. Мөн Дунд гол, Туул гол дагуух 12 га талбайг архигүй амралт, зугаалгын бүс болгон тохижуулах, амралт зугаалгын төвүүдийг холбосон унадаг дугуйн болон гүйлтийн зам барих юм байна.
Мөн сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, хөлбөмбөг тоглох талбайг цогцоор нь байгуулах, эдгээр амралтын бүсэд автомашины зогсоолыг давхар шийдвэрлэснээрээ давуу талтай гэдгийг албаныхан онцолж байна.
Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх амралтын бүс байгуулах төслийг дэмжсэн бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.