Ноолуур 56-57 мянган төгрөгийн ханштай байна

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Ноолуур 56-57 мянган төгрөгийн ханштай байна

Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар өнөөдөр хоёр тэрбум 805 сая гаруй төгрөгийн 49 гаруй тонн ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байна. Ингэхдээ түүхий бараан, цайвар, ангилаагүй ноолуур арилжсан бөгөөд 56-57 мянган төгрөгийн үнээр хэлцэл хийжээ. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сарын 5-нд анхны туршилтын арилжаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш ажлын өдөр бүр арилжаа хийж байгаа юм. Бирж ажиллах болсон нэг зорилго нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой байлгах бөгөөд үүний тулд  ноолуурын үнэ ханшийг биржээр нэрлэх болсон юм.  Одоогоор брокериудаар дамжуулан, орон нутаг нийслэлийг холбож, ноолуур худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй ч 2014 оноос электрон болон танхимын арилжааны аргыг хослуулах талаар албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж