Эмнэлэгт радио байгуулах тухай ярилцав

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Эмнэлэгт радио байгуулах тухай ярилцав

Монголд хүйн хэвлэл мэдээлэл хөгжих болсоор арав гаруй жил болж байна. Олон улсын байгууллагын дэмжлэг тусламжаар хөгжиж ирсэн хүйн хэвлэл мэдээллийн нэг төрөл болох community радио /хүйн радио/ нь нийтлэг шинжтэй нийгмийн бүлэгт үйлчилдэг, иргэдийн оролцоон дээр тулгуурладаг, ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Одоо манай улсад арав гаруй ийм төрлийн радио үйл ажиллагаа явуулж байна. “Глоб интернейшнл” төрийн бус байгууллага, Монголын хүйн радиогийн холбоо, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран эмнэлгийн радио ба иргэдийн оролцоо сэдвээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр эмнэлгийн ажилтнуудад сургалт хийжээ. Эмнэлгүүдэд энэ төрлийн радиог узель ашиглан байгуулж болох юм байна. Энэ ямар ач холбогдолтой болон эмнэлэгт хэвтэж буй өвчтнүүдэд таатай орчин, эерэг хандлага хэрхэн бүрдүүлэх, эмнэлгийн мэдээлэл сурталчилгааны ажилтнуудын түгээдэг мэдээллийн өнцгийг хэрхэн өөрчилж болох зэрэг асуудлыг ярилцсан байна. Нийслэлийн эмнэлгийн төлөөлөл болох 20-иод хүнээс гадна тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд хүйн хэвлэл мэдээллийн талаарх мэдээллийг түгээлээ.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж