Филиппинд гатлага онгоц живжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Филиппинд гатлага онгоц живжээ

Филиппиний Албай мужийн Пио Дуран боомтоос өнөө өглөөний 05:00 цагт хөдөлсөн гатлага онгоц Буриас арлын ойролцоо далайд живсэнээс хоёр хүн амь үрэгдэж, 41 хүн эсэн мэнд аврагдсан байна. “Associated Press” агентлагт мэдээлснээр гатлага онгоц боомтоос хөдөлснөөс цагийн дараа живжээ. Гатлага онгоцонд ойролцоогоор 60 хүн зорчиж явсны 22 нь хөлгийн багийн гишүүн бусад нь зорчигчид байсан байна. Түүнчлэн гатлага онгоцон дээр хоёр автобус, нэг ачааны машин байсан аж. Одоогоор Албай мужийн эргийн хамгаалалт болон тэнгисийн цэргийн хөлгүүд орон нутгийн загасчидтай хамтран ор сураггүй олсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Филиппиний албаныхны мэдээлснээр гатлага онгоц далайд гарах үед цаг агаар тогтуун байсан ба усан онгоц живсэн шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.

Филиппинд гэнэтийн далайн шуурганы улмаас туршлагагүй хөлгийн багийн бие бүрэлдэхүүнтэй чанарын баталгаагүй хөлөг онгоцнууд осолдож, живэх нь их байдаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж