Тавантолгой төслийг бүлгүүд дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Тавантолгой төслийг бүлгүүд дэмжив

УИХ дахь МАХН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр тус бүр хуралдаж, Тавантолгой төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Энэ талаар намын бүлгийн дарга нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газраас оруулж ирсэн энэхүү төсөлд Тавантолгой нүүрсний ордыг хоёр хувааж ашиглахаар заагаад байгаа. Эхнийх нь 3.5 тэрбум тоннын нөөцтэй төрийн өмчийн компани байгуулъя. Хувь эзэмшил нь 100 хувь төрийн мэдэлд байна, 10-аас доошгүй хувийн хувьцааг ард түмэндээ тэгш хүртээе, хэдэн хувь байхыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ. Одоо мэдэгдээд байгаа нөөцөөр Тавантолгой нь зургаан тэрбум гаруй тонн нүүрстэй. Үүний 30 гаруй хувь нь коксжих нүүрс болохыг судалгаагаар тогтоосон. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өндөр байгаа төдийгүй прогнозоор үнээ тогтвортой хадгална гэсэн судалгаа ч гарсан гэдгийг МАХН-ын бүлгийн дарга онцоллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж