Америкийн супер баатруудын тухай комик цувралуудын эхлэлийг тавьсан Супермэний тухай өгүүлэх “Action Comics Number 1” комикийн эртний хэвлэлт дуудлага худалдаагаар 175 мянган ам.долларын үнэ хүрсэн байна. Номын эзэн Дэвид Гонзалезийн мэдээлснээр тэрээр Миннесота дахь гэрээ сэргээн засварлаж байхдаа 70 гаруй жил нүднээс далд дарагдаж байсан “Action Comics Number 1” комикоо олж, дуудлага худалдаанд оруулсан аж. Дэвид Гонзалез “ComicConnect.com” сайтаар дамжуулан онлайнаар комик номоо худалдсан байна. Үүнээс өмнө өнгөрсөн 2011 оны арваннэгдүгээр сард “Action Comics Number 1” комикийн эх хувь нь дуудлага худалдаагаар хоёр сая ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоож байжээ.
Б.АНХТУЯА