
Энэ жилийн хувьд 2013 онд “Таны цус амьдрал бэлэглэнэ” уриан дор бусдын амь насыг аварч, тэдэнд амьдрал бэлэглэдэг донорууд, тэдний цусны үнэ цэнийг олон түмэнд таниулахыг зорьж байна.
2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цусны төвд нөөц хомсдсонтой холбоотойгоор уриалга гарган өөрөө донорын эгнээнд нэгдэн орж байсан, Ерөнхийлөгчийнхөө энэхүү санаачлагыг дүүргийн Засаг дарга М.Гончигжав, Засаг даргын орлогч О.Мөнхтулга, Г.Цамбагарав, ЗДТГ-ын ТХҮХэлтсийн дарга Ж.Эрдэнэбаяр нар дэмжин, нийт иргэдийн уриалан донорын эгнээнд нэгдэн орлоо.
Багануур дүүргийн хэмжээнд 260 гаруй донор байдгийн 22 нь хүндэт донор бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагаас эдгээр доноруудыг шагнаж урамшуулах, нийгэм олон нийтэд сурталчилах ажлыг шат дараатай зохион байгуулах юм байна.