Ява аралд хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Ява аралд хүчтэй газар хөдлөв

Индонезийн Ява аралд өчигдөр орой 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн чичиргээ голомтоос олон зуун км-ийн зайтай орших нийслэл Жакарта хотод хүртэл мэдрэгдсэн байна. Индонезийн цаг уур, геологийн судалгааны агентлагаас хийсэн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас цунамийн гамшиг үүсээгүй гэнэ. Газар хөдлөлтийн голомт нь Австралийн нутаг дэвсгэрт хамаарах Зул сарын арал /Christmas Island/-ын  /Flying Fish Cove/ -аас 170 км-ын зайтай газар 11 км-ын гүнд болсон байна. Энэ нь Индонезийн нийслэлээс 400 гаруй км-ын зайтай газар аж.

Индонезийн Суматра арлын Аче мужид 2004 онд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунами үүсч, Ази даяар 230 мянган хүнийг амийг авч одсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж