Польш үерийн хоёр дахь давалгааг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Польш үерийн хоёр дахь давалгааг хүлээж байна

Усан бороо дахин тасралтгүй орж Висла мөрөн эргээсээ хальсан учир Польшийн нийслэлийн өмнөд дүүргийн 3000 орчим хүнийг нүүлгээд байна.
Варшав хотын метроны хэдэн станц усанд автсан байна. Зарим дүүрэгт газар доорх гарааш, гудамж усанд живсэн ба цэцэрлэг, сургууль хаагдаад байгаа ажээ. Хотын гол зам хаагдан, аюултай газраас иргэдийг нүүлгэхээр бэлтгэж байна.
Даваагаас мягмар гаригт шилжих шөнө усны төвшин найман метрээр нэмэгдэн тусгайлан босгосон даланг нэвтлэх магадлалтай гэж үзэж байна. Даланг бэхлэх ажиллагаа ид хийгдэж байгаа юм.
Хотын тэргүүн Анна Гронкевич-Вальц үерийн хоёрдугаар давалгаа нь эхнийхээсээ аюул багатай байна гэж иргэддээ мэдэгдсэн байна. Гэсэн ч хотын бүх алба шинэ үерийн эсрэг бэлэн байдалд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж