
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэгч “Энхтайваны гүүрэн дээр явж байгаад хэсэг залууст зодуулж, машинаа дээрэмдүүллээ” гэх гомдлыг УМБГ-т ирүүлжээ. Гомдолд “Одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа орлогын 4/1 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ” гэжээ. Иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх мэдээллүүд нь батлагдсан бөгөөд Ё.Отгонбаяр бусдаас авлига авахыг санал болгосон нь холбогдох баримтуудаар нотлогдсон байна.