Уилл Смит аав, хүүгийн хайрыг харуулав

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Уилл Смит аав, хүүгийн хайрыг харуулав

Кино сонирхогчдыг байлдан дагуулсан “Муу залуус”, “Би домог”, “Би робот”, “Хар хувцастнууд” киноны баатар Уилл Смит саяхан хүү Жейдентэйгээ хамтран “After Earth” нэртэй онц сонирхолтой кинонд гол дүрийг бүтээсэн билээ. Аав, хүүгийн хамтарсан бүтээл дэлгэцнээ гараад удаагүй байгаа ч чамгүй ашиг орлоготой байгаа юм. Түүнчлэн Уилл Смит хүүгийнхээ хамт шинэ киноныхоо сурталчилгааны ажлаар Тайланд зочилж, нэгэн телевизэд сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр хүүгийнхээ хамт “Вүүдигийн шоу” нэртэй Тайландын телевизийн шоунд зочноор уригдан, хөтлөгч Вүүди Милинтачиндатай эцэг, хүүгийн хайрын талаар бяцхан яриа өрнүүлсэн байна. Тэдний ярилцлага хөгжөөн, наргиантай болж өнгөрсөн нь мэдээж. Гэхдээ алдарт жүжигчин маань аав, хүүгийн хайрын талаар ярьж байхдаа хүүгийнхээ эрүүнээс зуурч аван, уруул дээр нь үнсэж орхисон нь жинхэнэ шок болсон гэнэ. Уиллийн гэнэтийн үнсэлтэд хөтлөгч залуугаас гадна Жейден ч ихээр цочирдож, багагүй бантсан байна. Мэдээжийн хэрэг энэ бол хүүдээ маш их хайртайдаа хийсэн үйлдэл биз.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж