“Интер Милан”ы шинэ дасгалжуулагч хэн бол?

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“Интер Милан”ы шинэ дасгалжуулагч хэн бол?

Энэ жил Английн Премьер лигт үнэхээрийн хангалтгүй тоглосон баг бол яахын аргагүй “Ливерпуль” билээ. Багийн ерөнхий дасгалжуулагч асан Рафаэль Бенитез энэ багийг 2004 оноос эхлэн дасгалжуулж эхэлсэн бөгөөд эхний хоёр жилдээ гайхалтай сайн байж, Аваргуудын лигийн цом, UEFA-гийн супер цом, FA Cup-ын  аваргаар тодорч байсан билээ. Гэсэн хэдий ч энэ амжилтаас хойш шагнал хүртэж чадаагүй бөгөөд өөрийн лигт маш өрсөлдөөнтөй тоглолт гаргаж байснаас хэтрээгүй юм. Харин өнгөрч байгаа улиралд “Ливерпуль”-ийн хувьд хар улирал болж өнгөрөх нь тэр. Тэдний хувьд өөрийн лигт маш тааруу тоглолт гаргаад зогсохгүй Аваргуудын лигээс мултарч, сүүлийн хэдэн жил байгаагүй “анти” амжилтаа гаргасан байна. Тиймээс багийн эзэд Рафаэль Бенитезийг ажлаас нь халах шийдвэр гаргасан юм.

Харин яг энэ үйл явдалтай давхцан “Интер Милан”-ы дасгалжуулагчийг “Реал Мадрид” булаах нь тэр. Жозе Моуриногийн хувьд энэ жил гаргасан гайхалтай амжилт нь тааруухан амжилттай байсан “Реал Мадрид”-ын эздийн анхаарлыг татсанаар энэ үр дүнд хүрээд байгаа билээ. Гэтэл дасгалжуулагчгүй үлдсэн энэ жилийн баатрууд болох “Интер Милан” шинэ дасгалжуулагчаараа “Ливерпуль”-ээс халагдсан Рафаэль Бенитезийг сонгох магадлал хамгийн өндөр байна хэмээн Европын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуулгиж байна. Мөн багийн удирдлагуудын төвшинд яригдаж эхлээд байгаа нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ.  Ямартай ч олон багийг амжилттай дасгалжуулж байсан Рафаэль форм сайтай байгаа “Интер Милан”-д очиж магадгүй болоод байна.        
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж