
Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг өнгөрсөн тавдугаар сарын эхээр баривчилж, Зүүнхараа дахь Цагдан хорих ангид саатуулаад байгаа. Одоогоор Ё.Баатарбилэгийг цагдан хорих хугацааг сунгаж, хэргийг шалгаж байгаа аж. Харин түүнийг яг ямар хэрэгт сэжигтнээр татсан тухай мэдээллийг Авлигатай тэмцэх газрын эх сурвалжууд нууцалж байгаа юм.
Д.ЖАРГАЛ