Замын гүйцэтгэл 70 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Замын гүйцэтгэл 70 хувьтай байна

Урд хөрштэй 600 километрээр хиллэх олон улсын хурдны замыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах юм байна. Уг зам Дорноговь аймгийн  Чойр сумаас Сайншанд хүртэл 176.4 километрыг хамрах бөгөөд АНУ-ын хөрөнгө оруулалттай Монголын мянганы сорилтын сан 100 хувь санхүүжүүлж буй. Ингэхдээ зам барилгын ажлыг хоёр өөр компаниар зэрэг хийж байна.

Тодруулбал, нийт 176.4 км замын 90 километр замын ажлыг БНСУ-ын “Халла инженеринг энд Констракшн” корпораци 33.9 сая ам.долларын санхүүжилтээр хийж байгаа юм. Харин 86.4 километр замыг БНХАУ-ын “Жиангши Уөтэр энд Гидропаувер констракшн” ХХК 31.86 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх аж. Одоогийн байдлаар тус замын гүйцэтгэл 70 хувьтай байна.

Эх сурвалж: www.ipost.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж