Хятад дургүйцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хятад дургүйцлээ илэрхийлэв

Тянь Аньминийн талбайд болсон үйл явдлын ойгоор АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гаргасныг Хятадын тал дотоод хэрэгтээ оролцлоо гэж үзэн дургүйцлээ илэрхийлжээ.
“Бээжинд 1989 онд болсон улс төрийн үймээний талаар АНУ мэдэгдэл гаргасанд Хятадын тал өөрийн дургүйцлээ илэрхийлж, хатуу эсэргүүцэл илэрхийлж байна” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ма Чжаосюй энэ сарын 7-нд мэдэгдсэн байна.
"АНУ-ын мэдэгдэлд баримтыг үгүйсгэн Хятадын Засгийн газрын үндэслэлгүйгээр шүүмжилж байгаа нь Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал боллоо” гэж тэрбээр онцолсон байна. Буруу үйлдлээ засан залруулж Хятад-Америкийн харилцаанд сөрөг үйлдэл үзүүлэхгүй байхыг тэрээр АНУ-д уриалсан байв.
Зургадугаар сарын 4-ний Тянь Аньминийн талбайн эмгэнэлт үйл явдлын ойгоор АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гарган “иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангахыг” Хятадаас шаардсан байна. Мэдэгдэлд “энхийн эсэргүүцлээр өмнө  ба дараа нь баривчлан шийтгэгдсэн хүмүүсийг суллахыг” Хятадын талд уриалсан байв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж