
“Бээжинд 1989 онд болсон улс төрийн үймээний талаар АНУ мэдэгдэл гаргасанд Хятадын тал өөрийн дургүйцлээ илэрхийлж, хатуу эсэргүүцэл илэрхийлж байна” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ма Чжаосюй энэ сарын 7-нд мэдэгдсэн байна.
"АНУ-ын мэдэгдэлд баримтыг үгүйсгэн Хятадын Засгийн газрын үндэслэлгүйгээр шүүмжилж байгаа нь Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал боллоо” гэж тэрбээр онцолсон байна. Буруу үйлдлээ засан залруулж Хятад-Америкийн харилцаанд сөрөг үйлдэл үзүүлэхгүй байхыг тэрээр АНУ-д уриалсан байв.
Зургадугаар сарын 4-ний Тянь Аньминийн талбайн эмгэнэлт үйл явдлын ойгоор АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гарган “иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангахыг” Хятадаас шаардсан байна. Мэдэгдэлд “энхийн эсэргүүцлээр өмнө ба дараа нь баривчлан шийтгэгдсэн хүмүүсийг суллахыг” Хятадын талд уриалсан байв.