Наоми Кэмпбелл жолоочдоо гар хүрэв | News.MN

Наоми Кэмпбелл жолоочдоо гар хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Наоми Кэмпбелл жолоочдоо гар хүрэв

Элдэв этгээд ааш зангаараа алдартай супер модель Наоми Кемпбелл дахин асуудалд орооцолдов. Энэ удаад тэр өөрийн хувийн жолоочийнхоо толгойн тус газар цохиод авчээ. Энэ үйл явдал Нью-Йоркод өнгөрсөн хоёр дахь өдөр болсон байна. Загвар өмсөгч "Cadillac Escalade" машиныхаа арын суудалд сууж байснаа гэнэт жолоочийнхоо толгой руу хүчтэй цохисны улмаас жолооч машиныхаа хүрдийг мөргөжээ. Үүний улмаас жолоочийн нүдний дор хавдаж хөхөрсөн байна. Харин загвар өмсөгч машинаасаа гаран үл мэдэх зүгт яваад өгсөн гэнэ. Үүний дараа л жолооч цагдаад мэдэгдсэн байна. Гэвч топ модель юунаас болж түүнийг цохих болсон тухай жолооч мэдээлэхийг хүссэнгүй. Хэрэг явдал болох үед супер модель тэр хоёроос өөр гэрч болох хүн тэнд байгаагүй бололтой. Цагдаагийнхны хэлснээр загвар өмсөгчид эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэжээ. Түүний хэвлэлийн менежерийн мэдээлснээр загвар өмсөгч ойрын хугацаанд цагдаагийн газартай холбоо барина гэдгийг дамжуулсан байна. Үүний өмнө супер модель шүүхэд нэг бус удаа дуудагдаж байсан юм.
  2009 онд түүнд 200 цагийн нийтийн ажил албадан хийлгэх шийтгэл оногдуулж байлаа. Өнгөрсөн жил British Airways онгоцонд үйлчлэгчтэй маргалдан эцэст нь цагдаагийн ажилтанд гар хүрсэн гэдэг үндэслэлээр шүүхээс хог ачдаг машинуудын зогсоолын шалыг таван удаа цэвэрлэж угаах ажил албадан хийлгэж байсан билээ.
                                                                                                                            Л.Золбаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж