Нэр хүндтэй загварын сэтгүүлийн эрхлэгч Миранда зохиолын гол дүр биш боловч зохиолын хамгийн сонирхолтой дүр. Vogue сэтгүүлд нэгэнтээ ажиллаж байсан зохиолч уг сэтгүүлийн эрхлэгч байсан Анна Винтураас санаа авсан гэх цуурхал гарсан боловч батлагдаагүй. Зохиолын гол дүр Энди. Харин мөс шиг хүйтэн эрхлэгч Миранда түүнийг Анн-дре-а хэмээн дууддаг.
2006 онд уг зохиолоос сэдэвлэсэн “The Devil Wears Prada” кино дэлгэцнээ гарч, багагүй шуугиан дэгдээсэн билээ. Кинонд Мирандагийн дүрд Холливудын жүжигчин Мерил Стрийп, Энн Хэйтуэй нар тоглосон юм. “The Devil Wears Prada” зохиолын төгсгөлд Энди “Runway” сэтгүүлийн эрхлэгчийн туслахын ажлаас гарч, Мирандаг орхидог. Ажилтнуудаа хүн гэж тоодоггүй цэвдэг сэтгэлтэй, тооцоотой Мирандагийн арга барил арван жилийн турш Эндиг зүгээр суулгахгүй.
“Revenge Wears Prada: The Devil Returns” зохиол Энди Мирандагийн үдийн хоолыг цагт нь авчирч өгч амжихгүй байна гэж хар дарж зүүдэлснээр эхэлдэг. Зохиолын гол өрнөл нь хуучин харгис эрхлэгч нь Энди, түүний найз Эмили нарын гаргасан хуримын сэтгүүлийг худалдаж авахыг санаархал. Гэвч цэвдэг сэтгэлт Миранда үйлийг нь үздэг байсан хуучин туслахууд нь энэ саналыг хүлээж авах болов уу?