Ираны флот ”Free Gaza”-ыг хамгаалахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Ираны флот ”Free Gaza”-ыг хамгаалахад бэлэн

Ираны шашны дээд лидер аятолла Хаменеин бие төлөөлөгч Али Ширази исламын хувьсгалын манааны корпус Газад очих дараагийн хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангахад бэлэн гэж энэ ням гаригт мэдэгджээ.
Түүний хэлснээр Ираны  Тэнгисийн цэргийн хүчин "Free Gaza" хөдөлгөөний  хөлөг онгоцуудыг хамаг хүчээрээ хамгаалан дагалдахад бэлэн гэлээ. Иран Газын зурвас дахь гэмгүй хүмүүсийг хамгаалахаа өөрийн үүрэг гэж үзэж байгаа гэнэ. Хэрэв аятолла Хаменеи тушаал өгвөл флот бололцоотой бүхнийг хийнэ гэж тэр хэлжээ.
Өнгөрч буй долоо хоногийн сүүлчээр Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ "Free Gaza"-ын идэвхтнүүдийн ээлжит хөлөг онгоцны цувааг өөрийн биеэр толгойлоход бэлэн гэсэн юм. Мөн Туркийн флотод цувааг хамгаалан дагалдах тушаал өгөхөд бэлэн байгаагаа ч хэлж байлаа.
Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу зургадугаар сарын 7-нд мэдэгдэхдээ Газын зурвасыг террористууд зэр зэвсгээр хангадаг Газар дундын тэнгис дэх Ираны боомт болгохгүй гэсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж