Гал сөнөөгчдөд робот тусална

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Гал сөнөөгчдөд робот тусална

Калифорнийн их сургуулийн инженерүүд гал түймэр гарсан барилга байшингаас хохирогчдыг олж, аврах роботыг бүтээжээ. Уг робот нь температурыг хэмжих нарийн багажтай ба хүний биеийн дулаан, биеийн хэлбэр зэргээр нь хайлт хийж, барилга байшин дотроос байршлыг тогтоох гэнэ.  Хохирогчдын байрлалыг тогтоогоод өөр дээрээ суулгагдсан программ хангамжийн тусламжтайгаар уг барилгын дотоод бүтцийг 3D-гээр дүрслэн, хохирогчийн байршил болон хаанаас нь орж аврах боломжтой гарц байгааг тодорхойлон аврагчид рүү илгээх гэнэ.

Уг роботын үүсгэсэн 3D газрын зургийн тусламжтайгаар аврагчид хамгийн боломж ихтэй хувилбараар хохирогчийг авраад зогсохгүй өөрсдөө эрсдэлтэй байдалд орохгүй байх боломжтой аж.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж