
Хууль сахиулахын их сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээ, ёслолын жагсаал маргааш 11:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон Элчин сайдууд, Хууль сахиулахын их сургуулийн бие бүрэлдэхүүн оролцохажээ. Мөн өнөөдөр 20:00 цагт Хууль сахиулахын их сургуулийн төгсөгчид их сургуулийн жагсаалын талбайдаа оройн тоогоо хийх юм байна.
Жанжин Сүхбаатарын талбайд Хууль сахиулахын их сургууль, Балтан хамгаалахын их сургууль хонхны баяраа хийдэг уламжлалтай. Жил жилийн төгсөлтийн баярын арга хэмжээ эр хүний сэтгэлийг огшоосон баярын жагсаал, гардан тулааны үзүүлбэр, уухайн түрлэгээр дүүрэн байдаг билээ.
Ш.ЧИМЭГ
