Монголбанк Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын арилжааг хийдэг билээ. Энэ дагуу өчигдөр хоёрдогч захын арилжаагаар нийт 5.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжсан талаар Төв банкнаас мэдээллээ.
Уг арилжаа явагдсанаар хөрөнгийн зах зээл дээр хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл бий болох, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн жишиг өгөөжийн муруй бүрэлдэх чухал ач холбогдолтой талаар албаныхан тайлбарлаж байна.
У.БОЛОР