Израилийг бас нэг шалгалт хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Израилийг бас нэг шалгалт хүлээж байна

"Free Gaza" хөдөлгөөний удирдлага ба Туркийн IHH сангийн ивээн тэтгэгчид ба эдгээр байгууллагатай холбоотой янз бүрийн бүлгийн лидерүүд Газын тэнгисийн бүслэлтийг сэтлэх гэсэн оролдлогодоо сэтгэл дүүрэн байж болох юм. Өдөөн хатгалга нь амжилттай боллоо. Туркийн "Мави Мармара" уурын хөлөг онгоцонд цус урсч, бямба гаригт Ирландын "Рэйчел Корри" хөлгийн аян дэлхий даяар Израилийн эсрэг цуглаан, жагсаалд уриалан дуудлаа.
" Мармарын есөн шахидын" үлгэр жишээгээр амиа золиослон байж Газын бүслэлтийг сэтлэхээр мэдэгдэж байгаа исламын даврагчдыг хөөрөгдөж өглөө. Сайн дурынхныг Турк, Алжир, Египет, Марокко, Малайз, Ливан ба бусад лалын орнуудад элсүүлж байна. Европын хэт даврагч хөдөлгөөнийхөн ч энд оролцоход бэлэн гэнэ.
Туркийн ерөнхий сайд өөрөө дараагийн хөлөг онгоцуудыг даргалан усан цэргээрээ хамгаалуулан Газад ирнэ гэсэн нь Израилийн эрх баригчдад бас нэг толгойн өвчин болж байна. Энэ талаар Ливаны "Аль-Мустакбаль" ба Саудын "Аль-Хайят" сонинууд бичсэн боловч харин албан ёсны баталгаа алга байгаа. Эрдагон Египет эсвэл Израилийн эрх баригчидтай ярилцаад Газад ирж болно. Мөн Турк НАТО-гийн гишүүн учраас хөлөг онгоцоо хэрхэн ашиглахаа эвсэлтэй тохирох ёстой.
Үүний зэрэгцээ “Газын бүслэлтийг  буулгах Европын хөдөлгөөн” гэгч дахин нэг цувааг бэлтгэж эхэлснээ зарлав. Түүнд өмнөхөөс хоёр дахин их хөлөг онгоц оролцох гэнэ. Мөн Ливан дахь палестиныг дэмжигч хөдөлгөөн бие даан хөлөг онгоцуудаа бэлтгэн ирэх амралтын өдрөөс Газын зүг гарч магадгүй. Ливаны хөдөлгөөнд “Палестиныг чөлөөлөх байгууллага” ба олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага оролцохоор зэхэж байна.
Израилийн өөрийгөө хамгаалах хүчин өмнөх үйлдлээсээ сургамж авсан нь лавтай. Гэхдээ палестинчуудыг дэмжигчид өөрсдийн тактикийг өөрчлөн шинэ өдөөн хатгалга хийхийг үгүйсгэх аргагүй.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж