
" Мармарын есөн шахидын" үлгэр жишээгээр амиа золиослон байж Газын бүслэлтийг сэтлэхээр мэдэгдэж байгаа исламын даврагчдыг хөөрөгдөж өглөө. Сайн дурынхныг Турк, Алжир, Египет, Марокко, Малайз, Ливан ба бусад лалын орнуудад элсүүлж байна. Европын хэт даврагч хөдөлгөөнийхөн ч энд оролцоход бэлэн гэнэ.
Туркийн ерөнхий сайд өөрөө дараагийн хөлөг онгоцуудыг даргалан усан цэргээрээ хамгаалуулан Газад ирнэ гэсэн нь Израилийн эрх баригчдад бас нэг толгойн өвчин болж байна. Энэ талаар Ливаны "Аль-Мустакбаль" ба Саудын "Аль-Хайят" сонинууд бичсэн боловч харин албан ёсны баталгаа алга байгаа. Эрдагон Египет эсвэл Израилийн эрх баригчидтай ярилцаад Газад ирж болно. Мөн Турк НАТО-гийн гишүүн учраас хөлөг онгоцоо хэрхэн ашиглахаа эвсэлтэй тохирох ёстой.

Израилийн өөрийгөө хамгаалах хүчин өмнөх үйлдлээсээ сургамж авсан нь лавтай. Гэхдээ палестинчуудыг дэмжигчид өөрсдийн тактикийг өөрчлөн шинэ өдөөн хатгалга хийхийг үгүйсгэх аргагүй.