Дэлхийн авьяаслаг, эрч хүчтэй, залуу уран бүтээлчдийг дэмжих, бусад орны уран бүтээлчидтэй өрсөлдөх, туршлага солилцох хязгааргүй боломжийг нээж өгдөг "Tiger translate-2013" наадам өчигдөр нээлтээ хийлээ. "М-Си-Эс азиа пасифик брюэри" ХХК-ийн Tiger брэндээс "Tiger translate-2013" наадмыг энэ сарын 12-ноос ирэх долдугаар сарын 3-ныг хүртэл нийслэл хотод зохион байгуулах юм. Долоо дахь жилээ угтаж буй уг наадам энэ жил “street graffiti” сэдвийн дор явагдах бөгөөд уран бүтээлчид “Grandkhan Irish Pub” дахь Tiger брэндийн “Aсtion house”-д наадам дуустал долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт үзэгчдийн өмнө уран бүтээлээ туурвиж өрсөлдөх юм. Энэ удаагийн наадамд нийт 21 уран бүтээлч өрсөлдөхөөр эхний байдлаар эскизээ илгээгээд байгаа тухай наадмын шүүгчид танилцуулсан юм. Тэд бүтээлээ тусгай бэлтгэсэн ханан дээр урлаж, өрсөлдөх аж. Шүүгдийн бүрэлдэхүүнд Монголын урлагийн зөвлөлийн хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал О.Одгэрэл, гудамжны гарффити урлагийн төлөөлөгч уран бүтээлч С.Амгалан, “Монголиан Беверижс” компанийн марктенгийн захирал Патси Лим нар ажиллах нь ээ.
Эрч хүч, их хотын хэмнэлийг мэдрүүлдэг “Tiger” брэндээс зохион явуулдаг энэ наадмын энэ жилийн онцлог бол Улаанбаатар хотноо гудамжны урлагийн чиглэлээр болж байгаа “Татум” наадымн уран бүтээлчидтэй нэгдэн залууст шинийг хүргэн мэдрүүлэх аж.
Эрч хүч, их хотын хэмнэлийг мэдрүүлдэг “Tiger” брэндээс зохион явуулдаг энэ наадмын энэ жилийн онцлог бол Улаанбаатар хотноо гудамжны урлагийн чиглэлээр болж байгаа “Татум” наадымн уран бүтээлчидтэй нэгдэн залууст шинийг хүргэн мэдрүүлэх аж.
Ялагч "Tiger translate-2013" дэлхийн наадамд оролцохоор Вьетнамын Хо Ши Минь хотыг зорих юм байна.
Г.ДАША