Google компани ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Google Reader үйлчилгээгээ зогсоож байгаа билээ. Тиймээс уг үйлчилгээний орон зайг хэн нөхөх вэ гэсэн асуулт гарч ирээд байгаа. Тэгвэл энэхүү сул үлдэх орон зайг фейсбүүк эзлэх бололтой. Tom Waddington гэгч вэб хөгжүүлэгч залуу өөрийн блогтоо энэ тухай дурдаад “Фейсбүүк сайт өөрийн хэрэглэгчиддээ RSS feed ашиглах боломжийг олгохоор ажиллаж байгаа. Тус сайт энэхүү ажлаа хэдийнэ эхлүүлэд хөгжүүлэлтээ хийж байгаа” гэж бичжээ.
Харин фейсбүүкийн зүгээс энэ мэдээлэлд одоогоор ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй байна.
Г.БИЛЭГ