Б.Сэр-Од аваргаа хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од аваргаа хамгааллаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Ар Монгол Тревэл” групп, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран “Улаанбаатар-2010” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 700 гаруй тамирчин оролцсон бөгөөд Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлэн 13 дугаар хороолол, Баянзүрхийн товчоо, Хонхор гэсэн маршрутаар 5000, 1500 метр болон 21, 42 км-н зайд хурд хүч үзлээ. Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар “Манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМастер Б.Сэр-Од Английн нийслэл Лондон хотноо зохиогдсон “Brighton” марафонд 42 км-н зайд тэргүүн байр эзэлсэн амжилтаа эх нутагтаа дахин баталлаа” гэв. Тэмцээний дүнг танилцуулъя.

42 км:
Эрэгтэй:

1.Б.Сэр-Од 2:25:44
2.Ц.Бямбажав 2:26:35
3.Chojun Zheng 2:31:21 /Хятад/

Эмэгтэй:
1.Л.Отгонбаяр 2:57:02
2.Б.Батцэцэг 3:21:05
3.В.Отгонтуул 3:21:05

21 км:
Эрэгтэй:

1.Д.Цэрэнпил 1:09:24
2.В.Доржпалам 1:12:37
3.Г.Одхүү 1:12:37

Эмэгтэй:
1.Ч.Шинэцэцэг 1:24:10
2.Д.Эрдэнэчимэг 1:30:54
3.Г.Хишигсайхан 1:31:45

1500 метр:
Эрэгтэй:

1.Н.Анхбаатар 4:21:35
2.Э.Болдбаатар 4:26:00
3.Ч.Цэрэнбат 4:27:59

Эмэгтэй:
1.Ц.Бадамсүрэн 5:09:17
2.Ж.Баасансүрэн 5:28:32
3.Ц.Наран-Эрдэнэ 5:37:57

5000 м:
Эрэгтэй:
1.Н.Мөнхбаяр 14:31
2.Л.Лхагва 14:33
3.А.Бакит 14:37

Эмэгтэй:
1.М.Мөнх-Эрдэнэ 18:28
2.В.Адилбиш 22:48
3.Х.Энхбаяр 23:09

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж