Хятад морин хуурыг өмчлөх санал тавиагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Хятад морин хуурыг өмчлөх санал тавиагүй гэв

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр Соёлын биет бус өв, түүнийг бүртгүүлэх, хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Элчин сайдын Соёлын зөвлөх Вэй Хуншэн хийсэн мэдэгдлийнхээ эхэнд “Манай хоёр орон хил залгаа олон жил амьдарсан найрсаг харьцаатай учраас адил гаралтай хамт хуваалцах ёстой соёлын биет бус өвийн арвин баялагтай улсууд. Монгол, Хятад хоёр орон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн гэрээ байгуулагч улс мөн. Тийм ч учраас 2005 онд хамт мэдүүлсэн Монгол үндэстний ардын, уртын дуу ЮНЕСКО-гийн соёл иргэншлийн соёлын биет бус өвийг төлөөлөх зохиолын жагсаалтад амжилттай орсон” хэмээн хэлсэн юм. Мөн Монгол, Хятад хоёр улс соёлын биет бус өвийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгоор 2010 оны гуравдугаар сард Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Соёлын яам хамтран “хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, ажлын хэсэг байгуулан ажиллаж иржээ. Энэ хугацаанд ажлын хэсэг гурван удаа хуралдсан бөгөөд соёлын биет бус өвийг хамгаалах талаар хийсэн ажлуудаа танилцуулж, цаашид ЮНЕСКО-д хамтран мэдүүлэх соёлын биет бусын өвийг ярилцсан байна. Мөн тэрээр Хятад улс Монголын соёлын өвийг дангаар мэдүүлсэн, эмээл, морин хуурыг өөрийн улсын нэр дээр дангаар өргөн мэдүүлж, бүртгүүлсэн гэсэн яриа ор үндэсгүй зүйл хэмээн хэлсэн юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж