Библийн судар хуурсангүй

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Библийн судар хуурсангүй

ФОТО: ТЕЙТ ГАЛЕРЕЙ

Египетийн арван цаазын тухай библийн түүх үнэн ажээ. Эртний Египетэд учирсан зовлонгийн шалтгаан нь даяарчлалын дулаарал ба галт уулын дэлбэрэлт байлаа гэж National Geographic-ийн бүтээсэн Британийн шинжлэх ухаан танин.мэдэхүйн киноноос үндэслэн The Daily Telegraph сонинд өгүүлжээ.
Хуучин гэрээнд бичигдсэн байгалийн гамшгийн бодит баталгааг олсон гэж судлаачид үзэж байна. Түүний шалтгаан нь бурхдын хилэгнэл биш Египетээс хэдэн зуун км-ын цаана болсон байгалийн гамшгийн үр дагавар байжээ.
Фараон II Рамзесын (МЭӨ 1279–1213 он) захиргааны үеэр Нил мөрний цутгаланд цаг уурын ихээхэн өөрчлөлт гарсаныг мэргэжилтнүүд тогтоолоо. Эртний цаг уурын үзэгдлийг тогтоох түлхүүр нь Египетийн агуйнуудаас олсон сталагмитууд гэх талстууд болсон ба тэдний изотопын бүтэц нь цаг үеийг тодорхойлох хөрөг зураг нь болж өглөө.
Рамзесыг эрх барих үед цаг агаар чийглэг дулаан болж эхэлсэн ба дараа нь урт хугацааны ган болжээ. Ган гачиг л тэр өөрчлөлтийн шалтгаан болсон байна.
Эхний цааз болох “Нилийн улаан ус” нь голын бохирдол ба ширгэлтээс үүсчээ. Тийм усанд Oscillatoria rubescens нян үржиж, үхэхдээ усыг улаанаар “будаж” байсан ажээ. Голын энэ бохирдлоос үүдсэн ширгэлт нь  хоёр, гурав, дөрөв дэх цаазыг үүсгэн мэлхийг хөнөөж, ялаа шумуул болон элсний ялааг үржүүлсэн байна. Мэлхий бохирдсон усаа орхин нүүдэллэж хуурай газарт олноор үхэн хорхой шавьжны үржилтыг өдөөж өгчээ.
Хорхой шавьж өөрийн ээлжинд тав ба зургадугаар цаазыг гаргаж ирсэн байв. Тэд хүмүүс ба амьтдад өвчин тараасан гэнэ. Аянга, цахилгаан ба галт мөндөр гэсэн гурван цааз нь Критээс хойших Газар дундын тэнгисийн Санторини арлуудын галт уулын дэлбэрэлттэй холбоотой болов. Хэдэн тэрбум тонн үнс агаарт хаягдан “цааз” болсон байгалийн гамшгийг авчирсан аж.
Сүүлчийн цааз болох анхны хүүхдүүдийн үхэл нь үр тариаг өвчлүүлсэн мөөгөнцөр болсон гэж тэд үзлээ. Эрэгтэй хүүхдүүд нь ургацын дээжийг амсах ёстой байснаас тэр хорлолын анхны хохирогчид нь болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж