Шимпанзе шаардлагадаа нийцүүлэн багажаа өөрчилдөг

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Шимпанзе шаардлагадаа нийцүүлэн багажаа өөрчилдөг

ФОТО: THOMAS LERSCH, VIA WIKIPEDIA

Шимпанзе сармагчин хүний адил  өөрсдийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн багаж зэвсэг хэрэглэдэг. “Хөдөлмөр л бичийг хүн болгосон” гэж Фридрих Энгельс хэлсэн гэдэг. Сармагчны тухай ярихдаа хөдөлмөрийн багаж зэвсэг гэдэг нь тэр амьтан гаднаас авсан амьгүй зүйлээр орчноо хувиргах буюу түүний тухай мэдээлэл авахад хэрэглээд байгааг нь хэлсэн байх.
Эрдэмтэн Жейн Гудолл 1960 онд шимпанзе хөдөлмөрийн багаж хэрэглээд байгааг анх анзаарчээ. Сармагчингууд модны мөчир ба саваагаар хорхой шавьжийг үүрээс нь ухаад гаргах, мөн чулуугаар самар хагалж байсан төдийгүй шаардлагатай бол хөдөлмөрийн багажаа бага зэрэг өөрчилж байсныг тэр анзаарчээ.
Үүнээс хойш эрдэмтэн маань шимпанзегийн чадварын талаарх мэдлэгээ улам нэмэгдүүлжээ. Түүний бүтээлийн тоймыг Кембрижийн дэргэдэх хүний хөгжлийг судлах төвийн Уильям Макгрью “Science” сэтгүүлд хэвлүүлжээ.
Эрдэмтэд сүүлийн үед шимпанзегийн үйл хөдлөлөөс өөр нэг сонин зүйлийг илрүүлсэн байна. Танзанийн сармагчдыг ажиглаж байсан эрдэмтэд эрэгчин сармагчин эмийнхээ анхаарлыг татахын тулд хатсан навчсыг шаржигнуулан нийлэгт орохыг дуудаж байсан гэнэ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж