“Чикаго Буллс”-ын шинэ дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“Чикаго Буллс”-ын шинэ дасгалжуулагч

Сүүлийн гурван улирал “Бостон Селтикс” багийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөө хоёр удаа шалгаруулахад хамгийн том хувь нэмэр оруулсан  эрхэм бол “Сэлтикс”-ийн туслах дасгалжуулагч Том Тибодэау юм. Харин тэр одооноос эхлэн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зургаан удаагийн аварга “Чикаго Буллс” багийн ерөнхий дасгалжуулагчийн албан тушаалыг хаших боллоо. “Чикаго Буллс” багийнхан хамгаалалтын мэргэжилтэн Том Тибодэаутэй гурван жилийн гэрээ байгуулжээ. Эхний хоёр жил тэрбээр 6.5 сая ам.долларын цалин авах бөгөөд багийн амжилтаас хамаарч шагнал цалин бодогдох юм байна. “Бостон Сэлтикс” багийн ерөнхий дасгалжуулагч Док Риверс туслах дасгажуулагчаа өөр багт алдахыг хүсээгүй учир энэ наймааг зөвшөөрөхгүй байсаар Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолт хүрсэн бол  харин өнөөдөр болсон тоглолтын өмнө Док болон түүний багийнхан Томын шийдвэрийг хүндэтгэн, түүнд амжилт хүссэн байна. Том Тибодэау Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд нийт 18 улирал туслах дасгалжуулагч хийсэн ба энэ хугацаанд долоон өөр багт ажиллаж байжээ.

Score syudio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж