Диего Форлан хөнгөн гэмтэл авчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Диего Форлан хөнгөн гэмтэл авчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад эхлэх 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдээд байна. Латин америк тивээс сүүлийн эрхийг авч, хөлбөмбөгийн их баяр наадамд оролцох болсон Дэлхийн хошой аварга Уругвай улсын шигшээ багийнхан Кимбэрли хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх бэлтгэлээ базааж байна. Багийн шилдэг довтлогч Диего Форлан шигшээ багийнхаа хамтаар өчигдөр бүтэн бэлтгэл хийсэн бөгөөд бэлтгэлийн үеэр багийнхаа тоглогч Уолтэр Гарганотой мөргөлдсөн байна. Энэ үеэр Атлетико Мадрид багийн шилдэг довтлогч зүүн өвдгөндөө бага зэрэг гэмтэл авсан ч азаар ноцтой гэмтэл биш байжээ. Бага зэргийн өвчин зовиур мэдрэгдэж байсан ч Диего Форлан бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж дуусгасан байна. Дэлхийн хошой аваргууд нээлтийн тоглолтоо  1998 оны Дэлхийн аварга Францын шигшээ багтаа хийх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж