Хүн ам зүйн цонхны үе Монголд эхэлжээ | News.MN

Хүн ам зүйн цонхны үе Монголд эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хүн ам зүйн цонхны үе Монголд эхэлжээ

Тухайн улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурч, хүн амын өсөлт удаашран хөдөлмөрийн насныхны тоо хамгийн их болохыг хүн амын цонхны үе гэдэг ажээ. Монгол Улсад ийм үе 2008 оноос эхэлж 2025-2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна. Уг сэдвээр энэ сарын 8-9-ний өдрүүдэд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ын ХАС, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, МУИС хамтран Төрийн ордонд үндэсний чуулган хийх аж. УИХ-ын гишүүн А.Тлейхан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга П.Хашчулуун нар үндэсний чуулганы угтал болгон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Тэдний мэдээлснэээр Монголын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь 2008 оноос дээд цэгтээ хүрч, таатай үе иржээ. Энэ үеийг зөв ашиглавал улс орны хөгжил хурдсах боломжтой юм байна. Нөгөө талын сөрөг үр дагавар нь ажлын байр хангалтгүйгээс үүдсэн ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг гэнэ. Гишүүн А.Тлейханы хэлснээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан судалгаагаар Монголд 267 мянга гаруй хүн ажилгүй байгаа бол Засгийн газрын мэдээгээр 38 мянга гаруй байгаа гэнэ. Гэтэл жил бүр 15 мянга гаруй хүнийг гаднаас авч ажиллуулдаг ажээ. Түүний дийлэнх нь хятад ажилчид юм байна. Хувийн хэвшлийг түшиглэж монголчуудаа ажлаар хангах, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах замаар энэ байдлаас гарах боломжтойг гишүүн А.Тлейхан хэлж байсан юм. Оюутолгой, Тавантолгойд голдуу эрчүүд ажиллах тул эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал тулгамдаж байгаа ажээ.
Сэтгүүлчид ажлын чадвартай, боловсролтой иргэдээ БНСУ-д олноор гаргаж, оронд нь Хятадын зах хязгаар мужийн мэдлэг боовсролгүй, нутагтаа гологдол иргэдийг олноор авчирч ажиллуулж байгаа буруу тогтолцоонд анхаарах хэрэгтэй талаар асууж байв. Сая гэхэд л 3100 монгол залуус БНСУ-д ажиллахаар болжээ. Оюутолгойн захиргаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ажлын байр гаргах талаар гэрээ байгуулсан. Энэ нь Оюутолгойд ажиллуулах бус, нийслэлд тохижилт үйлчилгээ зэрэг ажилд ажиллуулах ажлын байр аж.

 Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-07 203.169.53.126

11 цагаас өмнө босдоггүй унжийсан арчаагүй монголчууд

Avatar

ariuka 2010-06-07 203.250.65.109

Turiin tusheed shiidver gargah shatni humuus maani ene davuu baidaliig hurdan l ashiglaj uls ornoo uud ni tatahgvi bol 2025onoos hoish ene bdal yag esergeeree ergene shvvdeeene humuus chini bugd tetgeriin uvuu emee nar bolno D

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж