Наадмын бэлтгэлийг шуурхайлах үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Наадмын бэлтгэлийг шуурхайлах үүрэг өглөө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа.

Тулгар
төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр
наадмыг зохион байгуулах төсвийг 1 тэрбум 581 сая төгрөг байхаар Засгийн
газар баталсан. Батлагдсан төсвийн хуваарилалтыг өнөөдрийн хуралдааны үеэр салбар хороодод танилцуулж, төлөвлөгөөнд
тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлж, ажлаа шуурхайлахыг тус хорооны дарга,
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болгожээ.

Шадар сайд "Төрийн
хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын
үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, эдгээр тоглолтын хөтөлбөрийг энэ сарын
20-ны дотор батлуулах учиртай"-г онцлов.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж