
санаатайгаар гүжирдэж, нэр хүндэд нь халдсан гэх хэрэгт буруутгагдан,
шалгагдсан МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн гомдлын дагуу өнөөдөр Нийслэлийн шүүх хуралдах байсан ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилжээ.
Хурлыг зургадугаар сарын 27-нд хийхээр товлосон байна.
Тэрээр
анхан шатны шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг
эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Б.Цогтгэрэл
нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр
Орхон аймагт нэр дэвшсэн Р.Улаанхүүгийн талаар ташаа мэдээллийг хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт
буруутгагджээ.
Д.ЖАРГАЛ