Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн
Засгийн газрын тэр дундаа Эдийн засгийн яамны  нэгэн гавьяа бол
гадаадын зах зээлээс босгосон Чингис бонд гэдэгтэй маргах хүн үгүй биз
ээ. Эдийн засаг суларсан сүүлийн саруудад уг бондын мөнгө эдийн засагт
ихээхэн дэм болсон гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлж байсан. Харин
энэхүү бондын мөнгөний хэдийг нь юунд зарцуулав, хэд үлдэв гэдэг нь хэн
бүхэнд сонин биз ээ.

Тиймээс Чингис бондын зарцуулалт хийгээд
үлдэгдлийн талаарх мэдээлэл авах гэж бүтэн гурван өдрийг зарцуулсан ч үр
дүнд хүрсэнгүй. Эл мөнгөний менежментийг хийж буй Монголбанкны хувьд
бондын мөнгөний зарцуулалтын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс
татгалзав. Хувь хүмүүсийн хувьд ч хэн нэгний хадгалуулсан мөнгөний
талаарх мэдээллийг нөгөөд нь хэлээд байх нь зохимжгүйтэй адил Чингис
бондын мөнгийг эзнээс нь буюу Эдийн засгийн хөгжлийн яамнаас л авсан нь
зөв хэмээн хариуллаа. Харин Эдийн засгийн хөгжлийн яам бол сэтгүүлчдийн
хувьд үүд хаалга нь үргэлж хаалттай байдаг газар. Гомдлын мөр гээд дэд
сайдын хаалгыг татсан ч сайдын туслах бүсгүй нь “Манай яам хэвлэлийн
төлөөлөгчгүй болохоор танд мэдээлэл өгөх хүн байхгүй” хэмээн торох ч
үгүй хариуллаа. Хэлэх үг олдсонгүй. Мэдээлэл өгөх хүн байхгүй гэсэн үг
“Манай яам хаалгагүй” гэсэнтэй агаар нэг бус уу. Тэгэхээр “Хаалгагүй”
газарт хадгалж буй Чингис бондыг яах билээ.

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж