Уул уурхайнхан БОНХЯ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан БОНХЯ-тай хамтран ажиллана

Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун, Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба нар өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийг сайжруулах, нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг дээшлүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хоёр талын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг үзэглэсэн байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниудад нийгмийн хариуцлага, түүний дотор хариуцлагатай уул уурхайн зарчмыг таниулах, нэвтрүүлэх, үр дүнг тайлагнах, үнэлэх ажлыг зохион байгуулах, дэмжих,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон эрх зүйн баримт бичгүүдэд судалгаа, мониторинг хийх, боловсронгуй болгох үндэслэл, санал хүсэлтээ харилцан солилцох, дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллагад уламжлах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниудын байгаль орчны талаар хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үр ашигтай, зөв механизм, тогтолцоог бий болгоход дээрх хочр газар хамтарч ажиллах юм. Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажилд сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, энэ талаарх аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжих чиглэлээр өөр, өөрсдийн хүч, нөөц бололцоог бүрэн дайчилж, яам болон ассоуиауийн дээд шатны албан тушаалтнууд санаачилга, хариуцлагыг хүлээж ажиллахаа санамж бичигт тусгажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж