Мичиганд газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Мичиганд газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт болжээ

АНУ-ын Мичиган мужийн Уэст-Бейн ойролцоо өчигдөр орой  “Dorrell” болон “Portage” автозамын уулзварын хажууд орших газрын тосны хайгуул, шинжилгээний үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Цагдаагийн газраас мэдээлснээр ачааны автомашинтай эрэгтэй газрын тосны цооногийн түлшний шугамыг мөргөснөөс дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас ачааны машины жолооч 32 настай эрэгтэй гуравдугаар зэргийн түлэгдэлтэй, маш хүнд байдалтай Мичиганы их сургуулийн эмнэлэгт нисдэг тэргээр хүргэгджээ. Хэргийн газарт Мичиган мужийн онцгой байдлын албаныхан галыг ус, хөөс ашиглан унтраасан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж