Нийгмийн даатгалд даатгуулагчид нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалд даатгуулагчид нэмэгджээ

Нийгмийн даатгалд эхний тавдугаар сарын байдлаар 605.4 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 394.6 мянга буюу 65.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 210.8 мянга буюу 34.8 хувь нь төсөв байгууллагынх байгаа ажээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 50.4 мянга буюу 9.1 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 36.7 мянга буюу 10.2 хувь, төсөвт байгууллагынх 13.7 мянга буюу 7.0 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Уг өсөлтийг албаныхан сүүлийн жилүүдэд хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд орширч, гадны хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрүүд их хэрэгжих болсоноор нийгмийн даатгалд даатгуулагчид нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн төдийгүй нийгмийн даатгалд даатгуулахын ач тусыг улам бүр мэддэг болсонтой холбон тайлбарлаж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж