
Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт орших "Дөлгөөн нуур"
төвийн хажуугийн байранд таван минутын өмнө гал гарчээ. Гал гарсан байр
"Монтед" констракшных бөгөөд шинээр барьж буй уг барилгын ажил 60 хувийн
гүйцэтгэлтэй үргэлжилж байсан аж. Галын шалтгааныг нэг давхарт гагнуур
хийж байх явцад хөөсөнцөр рүү гагнуурын оч үсэрснээс үүдсэн хэмээлээ.
Галыг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид таван машинтайгаар ажиллаж, аюулгүй болгожээ.



Д.ЖАРГАЛ