Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Зуны бөхийн баяр” цуврал арга хэмжээ нийтийн монгол бөхөөр эхэлсэн. Тэгвэл ирэх бямба гаригт болох сумын заануудын барилдаанаар үргэлжлэх нь. Уг барилдааны дараа энэ сарын 30-нд үндэсний их баяр наадмын сорилго болно. Харин энэ сарын 2-нд болох ёстой байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн улмаас хойшилсон Бүх цэргийн баяр наадмын барилдааныг ирэх сарын 3-нд зохион байгуулахаар тогтжээ.
Б.МӨНХЗУЛ