Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 13/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар Төв банк арилжааны банкуудад 20.0 сая ам.доллар, 97 сая юань тус тус худалдсан байна. Харин банкуудын форвард хэлцлийн саналыг биелүүлээгүй бол 72 сая ам.долларыг банкуудад своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР