СЕХ өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах зарим ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тухайлбал, Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлын явж болон сонгогчдын шилжилт хөдөлгөөний тухай, Гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж ажлын явцын тухай, сонгуулийн автомажуулсан системийн бэлтгэл ажил, саналын хуудас хэвлэлүүлэх ажлын хэсгүүдийг мэдээллийг сонсчээ.
Мөн хуралдаанаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын Залуучуудын Холбооноос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцсэн байна. Засгийн газрын тохируулагч дээрх агентлагаас СЕХ-нд ирүүлсэн албан бичигт, Үүрэн холбооны оператори компаниуд /Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп/ нь саналаа өгсөн сонгогч бүрт 1000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг дурьджээ. СЕХ хуралдаж, саналаа өгсөн сонгогчдод 1000 төгрөгийн нэгжийн урамшуулал олгохыг дэмжсэн байна.
Ш.ЧИМЭГ