Монголын жудо бөхийн холбоо, Спортын бэлтгэлийн төвөөс хамтран хэрэгжүүлж буй “Кюү даны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь” сэдэвт жудо бөхийн дасгалжуулагчдын сургалт Спортын төв ордонд үргэлжилж байна.
Жудогийн спорт нь зүүсэн бүсээрээ зэрэг дэв нь ялгагддаг. Тэгвэл “Кюү” гэдэг нь хамгийн дээд зэрэг бөгөөд уг сургалтаар дэлхийд мөрдөж байгаа хөтөлбөрийг тус спортоор хичээллэдэг хүүхдүүдэд эзэмшүүлэх зорилготой юм. 2009 онд жүдогийн холбооноос тусгай комисс гарган туршилтын журмаар ийм төрлийн сургалт зохион байгуулсан юм байна. Сургалтад хот, хөдөөгийн 70 орчим багш оролцож байгаа аж. Мөн уг сургалтад олон улсын жүдогийн холбооны хүүхдийн зөвлөлийн дарга Зигжи Табахник оролцож байна.
Н.ЦЭВЭГМИД
Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.